daalgawar

2010-05-04 - Onigoo

"Yнэ төлбөргүй үзэж оношилдог эмчид үзүүлэхээр нэгэн өвчтөн орж ирж байна гэнэ.

-Сайн байна уу, мөнгө авдаггүй эмч минь ээ?
Эмч:
-Сайн, сайн байна уу эдгэрэшгүй өвчтэй эмчлүүлэгч минь?"

"-103 сонсож байна. Танд юугаар туслах вэ?

-Сэтгэл мэдрэлийн тусламж дуудах гэсэн юм аа?
-За хаана байдаг, хэн гэдэг хүн бэ? Ямар шинж тэмдэг илрээд байна?
-Өглөөний зургаан цагт бүрээ үлээгээд хавь ойрын бүх хүмүүсийг сэрээгээд байх юм.
-За, дуудлага хүлээж авлаа, хаягаа хэлээрэй.
-Орбитийн эцсийн буудал, дотоодын цэргийн 05-р анги."

"Хичээл. «Миний эмээ дайснуудын эсрэг» гэсэн сэдвээр ярилцлага хийнэ. Таня охин:
-Миний эмээ сувилагч хийж, дайны талбар дээрээ 10 цэргийг чирч гарган аварсан.
    Павлик хүү:
-Миний эмээ багш байсан болохоор бөмбөгдөлтийн үеэр ангийнхаа 30 хүүхдийг нуугдах байранд оруулж амийг нь аварсан.
Вовка:
-Миний эмээ дайны үеэр дайсны ар талд тэмцэж байсан болохоор дайсны 100 цэрэгт тэмбүү халдааж хорлосон."

"Түүхийн хичээл дээр багш асууж байна.
- Чамд найман жил түүх заалаа. За чи Сүхбаатар жанжныхаа хэлсэн үгнээс ганцханыг ч болсон хэлээч дээ.
- Багш аа, тийм амархан юмыг уу?
- Тийм ээ, хэлчихвэл шууд онц тавилаа.
- Янжмаа хө, цайгаа чанаач.  "

"Дээд сургуулийн лекц. Багш нь лекц дуусахын үед оюутнуудаасаа асууж байна гэнэ.
-Ингэхэд хүсч байгаа мөртлөө чадахгүй байгаа хүнийг хэн гэдгийг та нар хэлээд өгөөч.
Оюутнууд бүгд нэг дуугаар:
-Бэлгийн сулралтай эр.
Багш:
-Тэгвэл чаддаг мөртлөө хүсэхгүй байгаа хүнийг хэн гэx вэ?
Тэр цаанаас ганц эмэгтэй оюутны гомдсон дуу:
-Өөдгүй новш гэнэ...."

" Саша наадхийнхаа хүрмийг нь ав
Дээрэмдүүлэгч:
- Доторгүйшдээ
- Саша тэгвэл гутлыг нь ав
Дээрэмдүүлэгч:
- Улгүй шүү дээ
- Чи чинь одоо хэн юм бэ?
Дээрэмдүүлэгч:
- Оюутан
- Саша наадхандаа 100 доллар өгөөд явуул"

-Ингэхэд хөгшөөн чи хаана орсон бэ?
-Анагаахын дээдэд.
-Ашгүй дээ, би мал эмнэлгийн дээдэд орсон  ш дээ. Хоёулаа төгсчихөөд нэг нэгнийгээ эмчилж байвал аштай байгүй юу.

Ач хүүгээ сургуулиасаа ирэхийг харсан эмээ сонирхон асууж байна гэнэ.
-За хүү минь өнөөдөр тэгээд хичээл дээрээ юу үзэв дээ?
-Эмээ минь бид нар өнөөдөр химийн хичээлээр тэсрэх бодистой туршилт хийсэн.
-Тэгээд та нар  маргааш сургууль дээрээ юу үзэх  вэ?
-Эмээ, минь юун сургууль вэ?


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax